Онцлох мэдээ
Нүүр хуудас / Бидний тухай / Мэдээ мэдээлэл / Ил тод байдал / олон нийтийн байгууллага / Дотоод хяналт шалгалтын комисс / УЦУОШТ-ийн Албан хэрэг хөтлөлт, өргөдөл, гомдол, хариутай бичгийн шийдвэрлэлтэнд хийсэн дотоод хяналт шалгалт

УЦУОШТ-ийн Албан хэрэг хөтлөлт, өргөдөл, гомдол, хариутай бичгийн шийдвэрлэлтэнд хийсэн дотоод хяналт шалгалт

УЦУОШТ-ийн архив бичиг хэргийн ажилтаны үйл ажиллагаанд хяналт шалгалтыг доорх үзүүлэлтийн хүрээнд хийсэн. Үүнд:

  1. Албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд дагаж мөрдөж буй хууль тогтоомжийг нийт ажилтнуудад судлуулж, ажилтнуудын албан хэрэг хөтлөлтийн мэдлэг, чадамжийг шалгасан байдал.
    • 2019 онд байгууллагын дотоод сургалтын төлөвлөгөөний дагуу “Албан хаагчдын албан бичгийн стандартын талаарх мэдлэгийг дээшлүүлэх”, “Архивын хадгаламжийн нэгжийг зөв бүрдүүлэх нь” сэдвээр архив бичиг хэрэг хариуцсан мэргэжилтэн зөвлөгөө өгсөн.
  2. Албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд мэдээллийн технологи ашиглаж буй байдал :
    • Одоогоор ашиглаж байгаа програм хангамж нь ARMS-ORGANIZATION, дотоод сүлжээ, интернетэд холбогдсон.“DELL-762” маркийн компьютерийг бичиг хэрэгт ашиглаж байна.
  3. Баримт бичгийн эргэлт, түүний зохион байгуулалтын талаар:
    • Баримт бичгийн шийдвэрлэлтэд хяналт тавьж байгаа байдал, үр дүн /бүртгэл хяналтын болон хяналтын карт нээж, хугацаанд нь шийдвэрлэж, мэдээ гаргаж хэвшсэн байдал/:
    • Захирамжлалын баримт бичгийн бүртгэл энэ онд дээд газраас ирсэн тогтоол, захирамж, УЦУОШТөвийн даргын “А” болон “Б” тушаалуудыг тус тус бүртгэлийн дэвтэр гарган стандартын дагуу хөтөлсөн байна.
    • Явуулсан бичгийн бүртгэлийн талаар : Энэ онд явуулсан баримт бичгийн бүртгэлийг, бүртгэлийн дэвтэр гарган стандартын дагуу хөтөлсөн байна
    • Ирсэн бичгийн бүртгэлийн талаар : Энэ онд ирсэн баримт бичгийн бүртгэлийг, бүртгэлийн дэвтэр гарган стандартын дагуу хөтөлсөн байна.
    • Өргөдөл гомдол, санал, хүсэлтийн бүртгэлийн талаар: Өргөдөл гомдол бүртгэх дэвтэр хөтлөсөн.
    •     Цахим баримтын бүртгэлийн талаар:  Цахим бүртгэлийг, бүртгэлийн дэвтэр гарган стандартын дагуу хөтөлсөн .
  4. Баримт бичгийн шийдвэрлэлт, түүний зохион байгуулалтын талаар:
    • Баримт бичгийн шийдвэрлэлтэд хяналт тавьж байгаа байдал, үр дүн /бүртгэл хяналтын болон хяналтын карт нээж, хугацаанд нь шийдвэрлэж, мэдээ гаргаж хэвшсэн байдал/
    • Захирамжлалын баримт бичгийн шийдвэрлэлт: Он гарсаар дээд газраас ирсэн тогтоол, захирамж, газрын даргын “А” тушаал -18, ”Б” тушаал -33 гарч, биелэлтийг цаг тухайд нь шийдвэрлэж биелэлтийг гаргасан байна.
    • Ирсэн хариутай бичгийн шийдвэрлэлтийн талаар: Ирсэн 304 хариутай бичигт бүртгэл хяналтын картын маягтыг хөтөлж хугацаанд нь шийдвэрлэж хэвшсэн байна. Үүнээс хариутай бичиг 90 ирсэн бөгөөд 6 бичгийн хугацаа болоогүй байна.
    • Явуулсан хариутай бичгийн шийдвэрлэлтийн талаар: Явуулсан хариутай 104 бичгийн шийдвэрийг явуулсан бичгийн бүртгэл дээр тэмдэглэл хөтөлсөн байна.
    • Өргөдөл гомдол, санал, хүсэлтийн шийдвэрлэлтийн талаар: Он гарсаар ирсэн 38 өргөдөлд бүртгэл хяналтын карт хөтлөн асуудлыг хугацаанд нь шийдвэрлэсэн.
  5. Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудасны хадгалалт, ашиглалт бүртгэл:
    • Тамга, тэмдэг түших, хэвлэмэл хуудас хариуцах ажилтныг албан ёсоор УЦУОШТөвийн даргын 2019 оны 05 сарын 15 ний дугаар А/15 тушаалаар томилж, энэ талаар ажилтны ажлын байрны тодорхойлолтод тусгасан эсэх / хэрэглэх зааврын 37- д тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас, хийлгэх, хэрэглэх зааврыг судлан дагаж мөрдөж хэвшсэн.
    • Баримт бичгийг баталгаажуулж, албан ёсны болгохдоо тамга тэмдэг, баталгааны тэмдгийг зааврын дагуу хэрэглэж хэвшсэн, боловсруулсан дээр холбогдох албан хаагчдаар гарын үсэг зуруулж хэвшсэн байна.
    • Баримт бичгийн хэвлэмэл хуудас тус бүрийг зөв дугаарлаж, бүртгэсэн эсэх, зарцуулалтын бүртгэлийн дэвтэр хөтөлж, хэвшсэн байдал, үрдүн: Баримт бичгийн хэвлэмэл хуудсыг дугаарладаг боловч зарцуулалтын бүртгэлийн дэвтэр хөтөлдөг.
  6. Албан хаагчдын хувийн хэргийн баяжилтыг хэрхэн хийж байгаа эсэх.
    • Байгууллагын албан хаагчдын хувийн хэргийн баяжилтыг “Төрийн албан хаагчийн хувийн хэрэг хөтлөх журам”-  2019 оны 05 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтын дагуу салбар хариуцсан инженерүүд өртөө харуулын албан хаагчдын материалыг шинэчилсэн бол төвийн хамт олон өөр өөрсдийн хувийн хэргийн баяжилтыг хийсэн. Шинэ хавтас авч хуучин хавтасыг шинэчлэн хавтасны хаяг нэрийг өөрчлөн шинэчлэлт хийж дуусаад байна.

Бичиг хэргийн ололттой талууд:

  • Нийт албан хаагчийн хувийн хэргийн баяжилт хийгдсэн.
  • Хувийн хэргийн хавтасыг шинэчилж сольсон байна.
  • Бичиг хэргийн ажилтан нь байгууллагад ирсэн, явсан бичгийн дэвтрийн бүртгэл хөтөлж хэвшсэн.

Дотоод хяналт шалгалтаар илэрсэн зөрчил:

  • Хяналтад авсан тогтоол, шийдвэрийн заалтуудыг бүрэн хангалттай хэрэгжүүлээгүй.
  • Баримт бичгийн боловсруулалт хангалгүй.

Дотоод хяналт хийгдсэн шалгалтын дүгнэлт: 

  • Албан хаагчдын хувийн хэргийн хавтасыг цаашид стандартын дагуу бүрдүүлэх.
  • Бичиг хэргийн стандартыг албан хаагчидын албан ажилд хэрэглүүлж хэвших.
  • Тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, шалгуур үзүүлэлт, хүрэх түвшинг бүрэн хангаж ажиллах

Дотоод хяналт шалгалт хийсэн: ДХШК-ын дарга  Г.Гэрэлцэцэг

ДХШК-ын гишүүн                       Л.Энхцэцэг
ДХШК-н гишүүн                          А.Өлзийдэлгэр

Дотоод хяналтын шалгалтын тайланд хавсаргах зураг:

Check Also

Угтаал цаг уурын өртөөнд техникч /түр ажлын байранд/ ажилтан авна.

Ajlin-bairni-zarDownload