2016 онд тус байгууллагад дараахь орон тоо гарсан. Үүнд:

 

  1. “Угтаал” Цаг уурын өртөөний дарга өндөр настны тэтгэвэрт гарч оронд нь ажлын байрны тодорхойлолтод нийцсэн, цаг уурын инженер мэргэжилтэй, ажлын дадлага туршлагатай Д.Даваасүрэнг УЦУОША-ны даргын 2016 оны 09-р сарын 06-ны өдрийн Б/34 тоот тушаалаар,
  2. “Угтаал” Цаг уурын өртөөний техникч Д.Даваасүрэнгийн оронд нь нөөцөд бүртгэлтэй, цаг уурын инженер мэргэжилтэй, ажлын дадлага туршлагатай Б.Мөнхтуяаг УЦУОША-ны даргын 2016 оны 09-р сарын 30-ны өдрийн Б/38 тоот тушаалаар,
  3. “Угтаал” Цаг уурын өртөөний техникч Ж.Отгончимэг нь технологийн ноцтой зөрчил гаргаж ажлаас халагдсан. Уг ажлын байранд нөөцөд бүртгэлтэй, цаг уурын техникч мэргэжилтэй Д.Сүхбаатарыг 2016 оны 11-р сарын 21-ний өдрийн Б/41 тоот тушаалаар,.
  4. Цаг уур, уур амьсгалын салбар хариуцсан ахлах техникч С.Цогзолмаа нь өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөж, түүний оронд ажлын байрны тодорхойлолтод нийцсэн, цаг уурын инженер мэргэжилтэй, ажлын дадлага туршлагатай, Сүлжээний техникчээр ажиллаж байсан А.Өлзийдэлгэрийг, Сүлжээний техникчээр Зуумод цаг уурын өртөөний техникч Ч.Баасандуламыг, Зуумод цаг уурын өртөөнд техникчээр цаг уурын инженер мэргэжилтэй, нөөцөд бүртгэлтэй С.Ядамдуламыг 2016 оны 12-р сарын 07-ны өдрийн Б/44 тоот тушаалаар тус тус томилон ажиллуулж байна.

Check Also

2017 он байнгын болон түр ажлын байрны томилгоо

2017 он байнгын болон түр ажлын байрны томилгоо

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *