Онцлох мэдээ
Нүүр хуудас / Бидний тухай / Бидний тухай / Байгууллагын зорилго, зорилт

Байгууллагын зорилго, зорилт

Эрхэм зорилго
Ус, цаг агаар, байгаль орчны төлөв байдалд байнгын хяналт шинжилгээ хийж, бодит болон урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээллээр нийгмийн хэрэгцээг шуурхай хангах, байгалийн болзошгүй гамшгийн эрсдлээс сэрэмжлүүлэхэд оршино.
Стратеги зорилт
Ус цаг уур, орчны төлөв байдлын өөрчлөлтийн мэдээ мэдээллээр нийгмийн хэрэгцээг хангаж байгаль цаг агаарын болзошгүй аюул гамшиг, орчны ноцтой бохирдлоос сэрэмжлүүлэх. Ус цаг уур, орчны шинжилгээний үнэн зөв мэдээллээр хэрэглэгчдийг хангах, байгаль, цаг агаарын болзошгүй аюул, орчны ноцтой бохирдлоос урьдчилан сэрэмжлүүлэх, цаг агаар, уур амьсгалын нөөцийг бүрэн дүүрэн ашиглуулах нөхцлийг бүрдүүлэхэд оршино.
Үйл ажиллагааны үндсэн чиглэл
Ус, цаг уур, байгаль орчны байдлын бодит болон ирээдүйн төлөв байдлын тухай мэдээгээр аймгийн төр засаг, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийг хангах
Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний сүлжээг арга зүй, мэргэжлийн удирдлагаар хангах
Ус цаг уур, байгаль орчны зүй тогтол горимыг тогтоох, судалгаа дүн шинжилгээ хийх, үнэлэлт дүгнэлт гаргах
Цаг агаарт зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүлэх

Not Found

Apologies, but the page you requested could not be found. Perhaps searching will help.