Нислэгийг цаг агаарын мэдээгээр хангах ажил үйлчилгээ

1.Цаг агаарын урьдчилсан мэдээ /Мэдээлэл үйлчилгээний хэлтэс/

Монгол улсын агаарын навигацийн аюулгүй, үр ашигтай үйл ажиллагааг хангахад шаардлагатай нислэгийн цаг уурын бүх төрлийн урьдчилсан мэдээ мэдээллээр агаарын тээвэрлэгч, нисэх баг болон нислэгийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд оролцогч байгууллагуудад үйлчлэх,

  • Орон нутгийн салбаруудыг нислэгт зориулсан бүх төрлийн цаг агаарын мэдээ гаргах, нислэгт үйлчлэх  арга зүйн нэгдмэл удирдлагаар хангах,
  • Хамтран ажиллах гэрээний үндсэн дээр цаг агаарын тусгай хэрэгцээний урьдчилсан мэдээгээр агаарын тээвэрлэгч авиа компаниудад үйлчлэх,
  • Цаг агаарын мэдээний боловсруулалт, урьдчилан мэдээлэх үйл ажиллагааг автоматжуулах, техник технологийг шинэчлэх, хөгжүүлэх санал боловсруулж шийдвэрлүүлэх,
  • Нислэгийн цаг  агаарын мэдээний таарц, чанар, эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх зорилгоор эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийх
  • Хэрэглэгч байгууллагад уур амьсгалын олон жилийн дундаж үзүүлэлтийн түүвэр материал гаргах, зөвлөмж, санамж боловсруулж хүргүүлэх
  • Нислэгийн цаг агаарын мэдээ, мэдээллээр үйлчлэх үйлдвэрлэлийн үйл ажиллагааны явцуудад чанарын хяналт тавьж, илэрсэн үл тохирлыг арилгаж шаардлагад тохируулах болон байнга сайжруулах

2. Цаг агаарын бодит ажиглалт /Буянт-Ухаа нислэгийн цаг уурын станц/

  • Шинжилгээ, мэдээлэл үйлчилгээний ажлыг хөтөлбөр, технологийн  дагуу чанартай хийх, нислэгт цаг агаарын бодит мэдээгээр шуурхай үйлчлэх,
  • Уур амьсгалын ажиглалт хийж,  аюул агаар мэдээ, CLIMAT мэдээ зохиох 

3. Үүл  тунадасны ажиглалт /Морин-Уул локатор цаг уурын станц/

  • Нислэгийн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж үйлчлэх
  • Монгол орны төвийн бүсийн байгалийн онц аюултай гамшигт үзэгдлийг урьдчилан сэргийлэх
  • 480 км –ийн радиуст үүл хур тунадасны оронг илрүүлж түүнтэй холбоотой үүсэх цаг агаарын үзэгдэл  (аадар, аянга цахилгаан, мөндөр) –ийн тухай  тодорхой мэдээлэл цуглуулах
Хуваалцах :