Хоёр талт хамтын ажиллагаа
Оросын Холбооны Улс
ОХУ-ын Цаг уурын албатай 1998 оноос эхлэн хоёр талын хамтын ажиллагааны гэрээ байгуулан ажиллаж эхэлсэн бөгөөд хоёр жил тутамд уулзалт зохион байгуулж цаашдын хамтын ажиллагааны чиглэлээ тодорхойлдог. ОХУ-ын талтай орчны мониторинг, цаг уурын мэдээлэл солилцох, харилцаа холбоо, салбарын мэргэжилтэн бэлтгэх, шинжлэх ухаан техникийн мэдээлэл солилцох чиглэлээр хамтран ажиллаж байна.
ОХУ-ын Ус цаг уурын эрдэм шинжилгээний төвтэй цаг агаарын дунд хугацааны прогнозын арга боловсруулах, Баруун Сибирийн УЦУЭШХ-тэй цаг агаарын урт, дунд хугацааны прогнозын арга боловсруулах, Бүх холбоотын ус цаг уурын эрдэм шинжилгээний хүрээлэн Дэлхийн мэдээллийн төвтэй цаг уурын мэдээллийн автомат боловсруулалт, Бүх холбоотын хөдөө аж ахуйн цаг уурын эрдэм шинжилгээний хүрээлэнтэй хөдөө аж ахуй, цаг уурын чиглэлээр хамтран ажиллаж байна.
Хамтын ажиллагааны хүрээнд хоёр талын мэргэжилтэнг 7-14 хоногийн хугацаагаар томилон ажиллуулах, хамтарсан хээрийн туршилт судалгаа хийх, аргазүй хамтран боловсруулах, программ хангамж авч турших зэрэг ажил гүйцэтгэж байна.
Мөн ОХУ дахь ДЦУБ-ын бүсийн сургалтын төвд зохион байгуулагдаж буй сургалт, семинаруудад мэргэжилтнүүдээ хамруулдаг.
2016 оны 07 дугаар сард хоёр орны цаг уурын албадын хамтын ажиллагааны 9 дүгээр уулзалт амжилттай зохион байгуулагдаж уулзалтын протоколд гарын үсэг зурлаа. Цааш уур амьсгал, орчны хяналт шинжилгээ, цаг агаарт зориудаар нөлөөлөх, цаг уурын харилцаа холбоо, хүний нөөцийг чадавхижуулах, туршлага солилцох чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцлоо