Олон талт хамтын ажиллагаа
Зүүн Азийн орнуудын хүчиллэг тунадасны хяналт шинжилгээний олон улсын байгууллага/EANET/
Зүүн Азийн орнуудын хүчиллэг тунадасны хяналт шинжилгээний байгууллага нь Зүүн Азийн орнуудын агаарын бохирдол, хүчиллэг тунадасны асуудлыг шийдвэрлэх, засгийн газрын байгууллагуудын хамтын үйл ажиллагааг дэмжин зохицуулах зорилготой. НҮБ-ын Байгаль орчны Хөтөлбөрийг хэрэгжүүлэх олон улсын байгууллага юм.
2000 онд Япон улсын Нийгата хотноо зохион байгуулсан БНХАУ, Индонез, Япон, Малайз, Монгол, Филипин, БНСУ, Тайланд, БНСВУ зэрэг 10 орны Засгийн газрын байгууллагуудын 2 дугаар хуралдаанаар Зүүн Азийн орнуудын хүчиллэг тунадасны хяналт шинжилгээний сүлжээ байгуулах бэлтгэл үе шатны ажлын хэрэгжилтийг үнэлэн тус олон улсын сүлжээний байгууллагыг баталгаажуулсан байна.
2001 оны 11 дүгээр сард Зүүн Азийн орнуудын хүчиллэг тунадасны хяналт шинжилгээний Засгийн газрын байгууллагуудын 3 дугаар хуралдаан Тайланд улсын Чианг Май хотноо болж Зүүн Азийн орнуудын хүчиллэг тунадасны хяналт шинжилгээний олон улсын байгууллагын үйл ажиллагааны дүрмийг баталснаар тус байгууллага байнгын үйл ажиллагаагаа эхэлсэн юм.
Одоогоор Зүүн Азийн орнуудын хүчиллэг тунадасны хяналт шинжилгээний байгууллагад БНХАУ, Индонез, Япон, Малайз, Монгол, Филипин, БНСУ, Тайланд, ОХУ, БНСВУ, Лаос, Камбож, Мьянмар зэрэг 13 улс орны гишүүнчлэлтэйгээр нэгдсэн хамтын ажиллагаа хэрэгжүүлж байна.