Мэдээ мэдээлэл
АГААРЫН ЧАНАРЫГ ХЯНАХ АВТОМАТ СТАНЦТАЙ БОЛЛОО

ТӨВ АЙМГИЙН УС ЦАГ УУР ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВ
БНСУ болон Монгол улсын засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд 8,000,000 ам.доллар (280тэрбум төгрөг)-ын хөрөнгө оруулалтаар Улаанбаатар хот 21 аймагт "агаарын чанарын автомат станц суурилуулах төсөл’’ хэрэгжүүлж байна.
Энэ ажлын хүрээнд Зуунмод хотод агаарын чанарын автомат станцыг энэ сарын 18-21 ний өдрүүдэд солонгос улсаас төсөл хариуцсан мэргэжилтнүүд ирж 600 сая орчим төгрөгийн үнэтэй тоног төхөөрөмж бүхий автомат станцыг суурилуулж дуусаж нээлтийн үйл ажиллагаа болоо.
Уг нээлтийн үйл ажиллагаанд Зуунмод сумын Засаг даргын тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Одням , Солонгосын байгаль орчны технологийн кентек компани ерөнхий менежер Ли Сүн Гү, Ахлах судлаач Ну Сог Хунг Ус цаг уур орчны шинжилгээний халбан хаагчид оролцлоо.
Уг автомат станц суурилуулснаар Зуунмод сумын агаарын бохирдлыг хүхэрлэг хий, азотын давхар исэл, PM 2.5 тоосонцрын агууламжийг хэмжих юм.
Өнгөрсөн хугацаанд Зуунмод сумын агаарын бохирдлыг 8:00, 14:00, 20:00 цагуудад механик аргаар 20 минутын хугацаанд агаарын чанарыг дээрх үзүүлэлтүүдээр хэмждэг байсан бол уг багаж суурилагдсанаар тасралтгүй 24-н цагийн хэмжилтээр агаарын чанарыг хянах боломжтой болж байгаа юм.