Онцлох мэдээ
Нүүр хуудас / Нүүр хуудас / Баянчандмань, Жаргалант, Мааньт цаг уурын өртөөдөд цахилгаан халаалтын ажил хийж гүйцэтгэлээ.

Баянчандмань, Жаргалант, Мааньт цаг уурын өртөөдөд цахилгаан халаалтын ажил хийж гүйцэтгэлээ.

Баянчандмань цаг уурын өртөөнд хийсэн цахилгаан халаалтын ажлын гүйцэтгэл

Тус цаг уурын өртөөнд 2019 оны 10 дугаар сарын 15-наас 16-ны өдрүүдэд хуучин халаалтыг төвлөлсөн дулаанд холбогдохоор төлөвлөж салгасан байсанг дахин угсарч, шинээр пар нэмж өртөөны даргын өрөөнд халаалт оруулав. Халаалтыг шинэчлэсний үр дүнд 4 квт-ын цахилгаан халаалтаар халааж өрөөний температур тогтмол +20 градусаас дулаан болголоо. Ажлын ая тух эрс сайжирлаа.

Цаг уурын өртөөний халаалтад 478400 төгрөгийн үнэ бүхий 22 нэр төрлийн холбох хэрэгсэл, материал авч угсарлаа. Одоо нөөцөнд 6 квт-ын тенийг байлгаж байна. 18м 25-ын турба, 6ш пар нэмж тавив.


Жаргалант цаг уурын өртөөнд хийсэн цахилгаан халаалтын ажлын гүйцэтгэл

        Тус цаг уурын өртөөнд 2019 оны 10 дугаар сарын 17-ноос 18-ны өдрүүдэд хуучин ердийн галлагаатай ханан пийшингээр халаалтаа шийдэж байсныг цахилгаанаар халаах зорилгоор шинээр 31 ш пар тавьж нийт 48 м2 талбай бүхий 4 өрөөнд холболт хийлээ. Халаалтыг шинэчлэсний үр дүнд 9 квт-ын цахилгаан халаалтаар халааж өрөөний температур тогтмол +20 градусаас дулаан болголоо. 9 квт-ын теньнээс 3 квт-ыг огт холболгүй нөөцөнд үлдээж 3-6 квт-аар халаадаг болгов. Ажлын ая тух эрс сайжирлаа.

     Цаг уурын өртөөний халаалтад 801700 төгрөгийн үнэ бүхий 20 нэр төрлийн холбох хэрэгсэл, материал авч угсарлаа. 42м 20-ын турба, 31ш пар угсарч тавив. ЦУӨ-ний хамт олон нэмж 69000 төгрөгийн үнэ бүхий 7 төрлийн материал авч пар, турба будах зэргээр халаалтын холболтод хэрэглэв.

Мааньт цаг уурын өртөөнд хийсэн цахилгаан халаалтын ажлын гүйцэтгэл

         Тус цаг уурын өртөөнд 2019 оны 10 дугаар сарын 19-нөөс 20-ны өдрүүдэд хуучин ердийн галлагаатай байсныг цахилгаанаар халаах зорилгоор шинээр 32 ш пар тавьж нийт 30 м2 талбай бүхий 2 өрөөнд холболт хийлээ. Халаалтыг шинэчлэсний үр дүнд 6 квт-ын цахилгаан халаалтаар халааж өрөөний температур тогтмол +20 градусаас дулаан болголоо. 96квт-ын теньнээс 2 квт-ыг огт холболгүй нөөцөнд үлдээж 2-4 квт-аар халаадаг болгов. Ажлын ая тух эрс сайжирлаа.      Цаг уурын өртөөний халаалтад 335150 төгрөгийн үнэ бүхий 18 нэр төрлийн холбох хэрэгсэл, материал авч угсарлаа. 24м 20-ын турба, 32ш пар угсарч тавив.

Check Also

Угтаал цаг уурын өртөөнд техникч /түр ажлын байранд/ ажилтан авна.

Ajlin-bairni-zarDownload