Онцлох мэдээ

Зуунмод өртөөнд дотоод хяналт шалгалт хийлээ.

Дотоод хяналт шалгалтаар хийгдсэн ажил:

  1. Цаг уурын өртөөний дүрэм
    • ЦУОШГ-аас батлагдсан өртөөний дүрмийг бүх техникч нар ажилдаа өдөр бүр мөрдөн ажиллаж байна.
  2. Технологийн сахилгын дүрэм
    • Өдөр тутмын тасралтгүй ажиллаагны мэдээг олон дахин хоцроосоноос болж өртөөний техникч Янжинлхам мэдээ дамжуулалтын алдаа 6 удаа  гаргаж сарын үндсэн цалинг 10 хувиар нэг сар бууруулах сахилгын шийтгэлийн арга хэмжээ авагдсан байна. Мөн М.Тунгалаг нь 3 удаа мэдээ буруу дамжуулж сануулах сахилгын шийтгэл авсан байна.
  3. Төлөвлөсөн ажил, гаргаж байгаа бүтээгдэхүүн
    • Албан хаагчид төлөвлөгөөний дагуу ажил үүргээ гүйцэтгээж байна. Өртөөнөөс гаргадаг бүтээгдэхүүн бол 10 хоног тутам агро дундаж мэдээ, сарын CLIMAT мэдээ болон өдөр бүр тасралтгүй ажиллагааны 3 цаг тутмын бодит мэдээг дамжуулж хэвшсэн байна.
  4. Ажил үйлчилгээний чанар, үр дүн
    • Өртөөний дарга техникчидээ дүгнэж ажлын үзүүлэлтийг сайжруулах арга хэмжээ авдаг.
  • 5. Газар болон нутгийн удирдлагын шийдвэр, хэрэгжилт
    • УЦУОШТ-ийн даргын үүрэг даалгаврыг цаг тухай бүрт сайн хийж гүйцэтгэдэг байна.
  • 6. Шүүмжийн чанар, хариу зааварчилгаа, түүний биелэлт
    • Сар бүрийн хариу зааварчилгааг ДУС-аар авч хэвшсэн байна. Мөн хариу зааварчилгаагаа илэрсэн алдаа зөвлөмжийг сар бүр ажилдаа хэрэгжүүлж алдаа дутагдлыг арилгаж хэвшсэн байна.
  • 7. Ажиглалтын чанар (хуурамч, гологдол, таслалт)
    • Өртөөний техникчидын хариуцлагатай ажилласаны үр дүнд гологдол болон хуурамч, тасарсан ажиглалт гараагүй байна.
  • 8. Багаж, тоног төхөөрөмжийн ажиллагаа, хангалт
    • AWS-310 маркийн автомат станц хэвийн ажиллагаатай. Механик багажийн хангалт ЦУОШГ-аас хангалт бага байдаг учир механик хэмжилтийн багаж дуумаг байна.

Дотоод хяналт шалгалтаар хийгдсэн ололттой талууд:

  • Өртөөний шинжилгээний талбайн эмх цэгц, зохион байгуулалт сайн.
  • Өртөөний ариун цэвэр тохижилт сайн байна.
  • Дэвтэр хүснэгтийн хөтөлгөө, түүвэр судалгааны баяжилт хангалттай сайн байна.
  • ХААЦУ-н ажиглалтын хашаалсан, хашаалаагүй талбайн ургамлын ажиглалтын бэлтгэл ажил сайн хийгдсэн.

Дотоод хяналт хийгдсэн шалгалтын дүгнэлт: 

  • УЦУОШТ-ийн Зуунмөд өртөөнд хийсэн дотоод хяналт шалгалтаар хийгдсэн өртөөний ажил жигдэрсэн байна.
  • Өртөөнд хөтлөгдөх ажлын болон мэдээ дамжуулалтын дэвтэрийн хаягжилт сайн хийгдсэн байна.
  • Өртөөний хашаа болон ажиглалтын талбайнуудын эмх цэгц сайн байна.
  • Өртөөний тохижилт болон ариун цэвэр сайн тогтмол чийгтэй цэвэрлэгээ хийж хэвшсэн.
  • Сахилгын сануулах шийтгэл болон цалингийн бууруулах шийтгэл авсан техникч нарт алдаа дутагдалыг арилгах талаар зөвлөмж өгөв.

Дотоод хяналт хийсэн: ДХШК-ын дарга                      Г.Гэрэлцэцэг

                                           ДХШК-ын гишүүн               А.Өлзийдэлгэр

                                       ДХШК-ын гишүүн                        Л.Энхцэцэг

Check Also

Угтаал цаг уурын өртөөнд техникч /түр ажлын байранд/ ажилтан авна.

Ajlin-bairni-zarDownload