Онцлох мэдээ
Нүүр хуудас / Бидний тухай / Мэдээ мэдээлэл / Ил тод байдал / олон нийтийн байгууллага / Дотоод хяналт шалгалтын комисс / УЦУОШТ-ийн архивийн үйл ажиллагаанд дотоод хяналт шалгалт хийгдлээ.

УЦУОШТ-ийн архивийн үйл ажиллагаанд дотоод хяналт шалгалт хийгдлээ.

“Архивын үйл ажиллагаа”-нд дотоод аудит хийн, илэрсэн зөрчлийг заасан хугацаанд арилгуулахад оршино.

Дотоод хяналт шалгалт хийх үндэслэл:

2019 оны Архивын улсын үзлэгийг угтан бэлтгэл ажил хангах, ээлжит хяналт шалгалт.

Шалгалтыг дотоод хяналт шалгалтын комиссын гишүүн А.Өлзийдэлгэр, Л.Энхцэцэг нар хийж гүйцэтгэлээ.

Шалгалтыг доорхи үзүүлэлтийн хүрээнд хийсэн. Үүнд:

  1. Архивын үйл ажиллагааны дүрэм
    • УЦУОШТ-ийн архив мэдээлэлийн сан нь 1998 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн “Архивын тухай”-хуулийн дүрэм журмыг мөрдөн ажиллаж байна.
  2. Архивын өрөөний стандарт мөрдөлт
    • Байгууллага өөрийн нөөц боломжийг ашиглан архивын зориулалтаар тусгай өрөө гаргаж шалыг бетондож, тавиур шүүгээг янзалж галын булан, гэрэлтүүлэг, чийг температур хэмжих багаж байрлуулан, архивт хадгаламжийн нэгжээ хадгалж байна.
  3. Төлөвлөгөө, хөдөлмөрийн гэрээнд архивын ажлын чиг үүргийг тусгасан эсэх
    • АМДСЗохицуулагчаар Г.Гэрэлцэцэг-ийг 2017 оны 05 дугаар сарын 01-ээс томилон ажиллуулж байна. Г.Гэрэлцэцэгийн хийх ажлын төлөвлөгөөнд 16-н заалтаар архив мэдээлэлийн сангийн хийх ажил, чиг үүрэг орсон байна.
  4. Бүтээгдэхүүн, үйлчилгээний чанар, үр дүн
    • Цахим санд орж хяналт шалгалт хийгдэж баталгаажсан цаг агаарын тодорхойлолт, өнгөрсөн хугацааны цаг уурын мэдээллээр иргэн болон байгууллагын хүсэлтийн дагуу лавлагаагаар үйлчилж байна.
  5. Албан хаагчид “Хөтлөх хэргийн нэрийн жагсаалт”-ын дагуу ажиллаж хэвшсэн байдал:
    • Байгууллагын зохион байгуулалтын нэгжид хөтлөх хэргийг нэр төрөл, асуудал сэдвээр ангилсан, хадгалах хугацааг заасан лавлах тоо бүртгэлийн баримт бичиг юм. Албан хаагчдын ажлын байрны тодорхойлолтод заасны дагуу боловсруулах баримтын нэр, төрөл, хадгалах хугацааны талаарх саналыг авч ХХНЖ боловсруулж байгууллагын дэргэдэх баримт бичиг нягтлан шалгах комисс УЦУОШТөвийн даргаар 2019 оны 05-р сарын 24-нд батлуулан нийт албан хаагчдад өгсөн байна.
  6.  Архивын баримтыг зааврын дагуу, эмхлэж хадгаламжийн сан үүсгэсэн байдал
    • УЦУОШТ-ийн үүсгэн байгуулагдсан оноос хойших олон жилийн жилийн материалыг өөрийн албан хаачгидаар эмхэлж цэгцэлсэн байна.
    • ЦУУА-н салбарын олон жилийн түүвэр судалгаа, эмхэтгэл болон хүснэгтэн  материалыг он оны дараалаар үдэж янзалан архивт хүлээлгэн өгсөн байна.
    • ХААЦУ-ын салбарын олон жилийн түүвэр судалгаа,эмхэтгэл хүснэгтэн материалыг он оны дарааллаар үзэж янзалан архивт хүлээлгэн өгсөн байна.
    • Урьдчилан мэдээлэх салбарын  мэдээний өдөр бүрийн хоногийн түүвэр, сарын түүвэр, 7 болон 10 хоног, сарын тойм зэрэг цаасан материалыг хүлээлгэн өгсөн байна.
    • Ус судлал, лаборатори, бусад салбарын олон жилийн түүвэр судалгааг янзалан хайрцагт хийн архивт өгсөн байна.
  7. Архивын тухай хуульд заасан хугацаанд төрийн архивт баримтаа шилжүүлсэн эсэх
    • 2010 онд 1993-2005 оны хоорондох 13 ш хадгаламжийн нэгж материал төрийн архивт хүлээлгэн өгсөн. Үүнээс хойш төрийн архивт баримт явуулаагүй байна.
  8. Баримт бичиг нягтлан шалгах комиссын үйл ажиллагаа тогтмолжсон эсэх
    • УЦУОШТөвийн баримт бичиг нягтлан шалгах комиссыг 2019 оны 03-р сарын 25-ний А/09 дугаартай даргын тушаалаар 5 хүний бүрэлдэхүүнтэй томилон баталсан.

Архивын ололттой талууд:

  • Байгууллагын архивын өрөөний модон шалыг хуулж аван бетон нь шал хийсэн.
  • Архивын өрөөний хадгалалтын чийг, температурыг хэмжих төхөөрөмж байрлуулсан.
  • Архив бичиг баримтыг галын аюулаас хамгаалах үүднээс хувинд элс, галын хор зэргийг байрлуулсан байна.
  • Өрөөний гэрэлтүүлэгийг шинэчилж илүү тод гэрлээр сольж янзалсан байна.
  • Салбар тус бүрийн олон жилийн цаасан материалыг нэгдсэн хаягжилт хийсэн.
  • Бичиг баримтын хайрцагуудыг шинэчилсэн байна.
  • Байгууллагын даргын тушаал, санхүүгийн бичиг баримтыг сейфэнд хадгалсан.

Дотоод хяналт шалгалтаар илэрсэн зөрчил:

  • Байгууллагын архивын өрөө стандартын бус.
  • Архивын цаасан материал байрлуулсан тавиур хоорондын зай ойрхон шаардлага хангахгүй

Хана тавиурын хоорондох зай байхгүй хана наалуулсан

Дотоод хяналт шалгалтын комиссын дүгнэлт:

  • Байгууллага өөрийн нөөц бололцоогоор өрөө гаргаж архивын материалыг хадгалсан.
  • Архивын өрөө стандарт хангахгүй байна.
  • Салбар тус бүрийн албан хаагчид архивт хадгалах материалыг хөтлөх хэргийн нэрийн жагсаалтын дагуу АМДСЗохицуулагчад өгч хэвших.
  • ББНШК-ын үйл ажиллагааг тогтмолжуулах.

УЦУОШТ-ийн архивын өрөөнд хийж хэрэгжүүлсэн ажил үйлчилгээ:

Зураг 1. Архивын өрөөний хуучин байдал болон засвар хийгдсэний дараа
Зураг 2. Хуучин тавиурт байрлуулсан байсан цаасан материалыг дахин зориулалтын хайрцагт хийж байрлуулсан
Зураг 3. Архивын өрөөнд 3 төмөр цейф нэмж оруулан байгууллагын цаасан материалыг байрлуулав
Зураг 4. Архивын өрөөний галын хор, хувинтай элс, чийг, температурын багаж, архивын ажиллах цагийн хуваарь

Check Also

Угтаал цаг уурын өртөөнд техникч /түр ажлын байранд/ ажилтан авна.

Ajlin-bairni-zarDownload