Онцлох мэдээ

2020 оны 02 дугаар сарын цаг агаарын тойм

2019 оны 02-р сарын цаг агаарын үзүүлэлтүүд аймгийн нутгаар :

– агаарын дундаж температур 15-20 градус хүйтэн буюу Баянцагаанд хүйтний эрч сулавтар 15 градус, Бүрэнд 20 градус хүйтэн байв.

– өдөр ажиглагдсан агаарын хамгийн дулаан температур 2-6 градус дулаан, Мааньт, Алтанбулаг, Эрдэнэ, Баянжаргаланд 2 градус, Бүрэн, Жаргалантад 5 градус, Борнуурт 6 градус хүрэв. 

-шөнийн хугацааны агаарын хамгийн бага температур 32-39 градус хүйтэн буюу Баянцагаан орчмоор 32 градус, Бүрэн, Батсүмбэр, Мөнгөнморьт орчмоор 39 градус хүрч хүйтэн хоносон байна.

-Сарын нийлбэр цасны хэмжээ нийт нутгаар 0.0-1.8 мм, нутгийн өмнөд хэсгээр арай ахиу буюу хамгийн их нь Бүрэнд 1.8 мм, Эрдэнэсантад 1.3 мм, Баян-Өнжүүлд 1.2 мм, Дэлгэрхаанд 0.9 мм, Баянжаргаланд 0.8 мм, бусад нутгаар 0.0-0.4 мм цас орсон байв.

-салхины их хурд нийт нутгаар  8-14 м/с, зарим газраар 16-19 м/с хүрч ширүүссэн.

2020 оны 02-р сарын цаг агаарын үзүүлэлтүүдийг  авч үзвэл:

– агаарын дундаж температур 10-18 градус хүйтэн буюу Дэлгэрхаан, Эрдэнэсант, Бүрэн, Баянжаргалан, Баянчандмань, Баянжаргалан, Заамар, Аргалант, Баянцагаан, Цээл, Борнуур, Зуунмод орчмоор хүйтний эрч сулавтар 10-13 градус хүйтэн, Алтанбулаг, Мөнгөнморьт орчмоор 17-18 градус хүйтэн байв.

 – өдөр ажиглагдсан агаарын хамгийн дулаан температур -1 градусаас +10 градус дулаан, Угтаалд -1 градус хүйтэн, Эрдэнэсант, Дэлгэрхаан, Бүрэнд 10-12 градус дулаан байв. 

-шөнийн хугацааны агаарын хамгийн бага температур 26-37 градус хүйтэн буюу Эрдэнэсант, Дэлгэрхаан орчмоор 26 градус, Мөнгөнморьт, Алтанбулаг орчмоор 37 градус хүйтэн ажиглагдсан байв.

-бүх нутгаар сарын нийлбэр цасны хэмжээ нийт нутгаар 1.7-10.8 мм, үүнээс хамгийн их нь Заамарт 10.8 мм, Зуунмод 10.0 мм, Өндөрширээт, Аргалантад 9.4 мм, хамгийн бага нь Батсүмбэр орчмоор 1.7 мм цас орсон байв.

-салхины их хурд нийт нутгаар  10-14 м/с, Мааньт, Лүн орчмоор 16-18 м/с, Угтаалд 20 м/с хүрч ширүүссэн.

          Цаг агаарын үзүүлэлтүүдийг 2019 оны 02-р сартай харьцуулахад:

-агаарын дундаж температур 1.0-7.6 градусаар дулаан,

-өдрийн ажиглагдсан хамгийн их температур Лүн, Угтаалд 4 градусаар, Өндөрширээтэд 1 градусаар хүйтэн, бусад нутгаар 1-7 градус орчмоор дулаан

-шөнийн хамгийн бага температур Баянөнжүүл, Алтанбулаг, Эрдэнэд ойролцоо буюу бусад нутгаар 2-9 градус орчмоор дулаан

-сум тус бүрт орсон цасыг өмнөх оны 02-р сартай харьцуулж үзэхэд бүх нутгаар 1.7-10.8 мм-ээр ахиу оржээ.

Тойм гаргасан  УЦУОШТөвийн

ЦУУА-ын инженер А. Даваасүрэн