Онцлох мэдээ
Нүүр хуудас / Бидний тухай / Хууль,эрх зүй / Төсөл хөтөлбөрүүд / Төв аймгийн Батсүмбэр суманд хэрэгжих Тайланд улсын “Хааны бороо” төсөл

Төв аймгийн Батсүмбэр суманд хэрэгжих Тайланд улсын “Хааны бороо” төсөл

Төсөл хэрэгжүүлэх бэлтгэл ажлын хүрээнд Тайланд улсын Хааны бороо хөдөө аж ахуйн нисэх хүчний газрын төслийн багийн бүрэлдэхүүн манай улсын ЦУОШГ-ын Цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагааны технологи, судалгаа шинжилгээний ажилтай танилцсан. 2019 оны 07 дугаар сард Тайландын Вант улсын Prachuap Khiri Khan мужид зохион байгуулагдсан үүлэнд зориудаар нөлөөлөх арга, технологийг нэвтрүүлэх, туршлага судлах сургалтад ЦУОШГ-аас хоёр мэргэжилтэн 10 хоногийн хугацаатай хамрагдлаа. Мөн Ази Номхон далайн орнуудын цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагааны туршлага солилцох технологитой танилцах арга хэмжээнд ЦУОШГ-аас дахин 2 мэргэжилтэн 5 хоногийн хуггацаатай оролцсон байна.