Түүхэн замнал

Түүхэн замнал

Манай аймгийн Ус Цаг уурын албаны хувьд  анхны цаг уурын салбар 1956 онд Орос улсын техник, боловсон хүчний тусламж дэмжлэгтэйгээр Баян суманд “Мааньт” цаг уурын өртөө байгуулагдсанаар эхэлж үүссэн ба  Ус Цаг уур албаны үйл ажиллагаа Төв аймагт үйлчилж эхэлсэн түүхтэй. Улмаар 1964 оны 8-р сарын 20-нд аймгийн төвд Зуунмод өртөө болон Ус Цаг уурын товчоог байгуулж энэ үеэс эхлэн бие даасан ус, цаг уурын судалгаа шинжилгээний салбартай болж, төрийн үйлчилгээний төсөвт байгууллага үүссэн юм.

1976 онд Ус Цаг уурын товчоог өргөтгөн Ус Цаг уурын газар болгож, улмаар 1988 онд зохион байгуулалтын өөрчлөлтөөр Ус цаг уурын газрыг аймгийн Ойн аж ахуйн Ойн хэсэгтэй нэгтгэн Байгаль хамгаалах газар болгосон төдийгүй  цаашид хяналтын газар болгон өөрчилж 1992 онд Орчны монитеринг чиглэлээр Ус Цаг уурын албыг салгаж аймгийн УЦУОШТөв болгон өөрчилсөн төдийгүй 2009 оны 1-р сарын 1-нээс УЦУОША болж үйл ажиллагаагаа явуулж байна.

1975-1980 онд НҮБ-ын хөгжлийн хүрээнд Баянзүрх, Бүрэн сумын уулархаг зэлүүд газрыг түшиглэж ЦУ-ын автомат станц байгуулан туршилтын журмаар ажиллуулж байсан бөгөөд  1990 оноос тус аймгийн Сэргэлэн, Баянцагаан, Баян-өнжүүл сумдад хонины хувийн аж ахуйтныг түшиглэн Зоо Цаг уурын харуул байгуулан  ажиллуулж 2004 оноос үхэр, хонь, ямаа гэсэн 3 төрлийн мал дээр тал хээрийн бүсэд судалгаа явуулдаг боллоо.

1995 оноос тус төвийн үйл ажиллагаанд компьютерийг өргөн ашиглаж ирсэн бөгөөд 2003 оноос Япон улсын төслийн хүрээнд Баян-Өнжүүл сумдад цаг уурын автомат станцыг суурилуулан ажиллуулж эхэлсэн ба 2004-8-12-ноос Зуунмодод, 2007-10-23-нд Эрдэнэснтад, 2008 оны 11-р сараас  Жаргалант, Баянчандмань, Баян сумдад АЦУС-ыг суурилуулан ашиглах болсон. Мөн түүнчлэн сансрын хиймэл дагуулын VSAT системийг 2005 оноос суурилуулснаар Ус Цаг уурын мэдээ  мэдээллийн солилцоог богино хугацаанд хийх болж, улмаар  интернетийг 2009 оноос эрчимтэй ашиглан, одоо Цаг Уурын 11 өртөө нь цаг уурын ажиглалтын мэдээ, тайлан  материалаа өөрийн сонгож авсан интернетээр солилцож байна. Бүх суманд интернет мэдээллийн төвтэй болж цаг уурын салбарууд нь мэдээллээ солилцож хэвшлээ. Цаг агаарын урьдчилсан мэдээ гаргах зэрэг цаг уурын бүхий л үйл ажиллагаанд компьютерийн тусгай программ хангамжуудыг өргөн ашиглаж байна.

Одоо манай албаны харъяанд

Цаг уурын өртөө 11,

Цаг уурын харуул 10

Ус судлалын харуул 6,

МАА-н Зоо Цаг уурын харуул 3,

Байгаль орчин шинжилгээний лаборатори- 1 ажиллаж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *