Албан хаагчдын ажлын үндсэн чиг үүрэг

 

ЦАГ УУРЫН ХЭЛТСИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ  ЧИГ ҮҮРЭГ

  • Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний улсын сүлжээний нэгжүүдийг арга зүйн удирдлагаар хангаж тэдний мэдээ мэдээллийн тасралтгүй ажиллах нөхцлийг бүрдүүлэх
  • Хяналт шинжилгээ, мэдээлэл, үйлчилгээний хөтөлбөрт ажлын гүйцэтгэлд хяналт тавьж уур амьсгал, ХАА-н цаг уурын горимын санг бүрдүүлэх
  • Шинжилгээ судалгаанд ашиглаж буй хэмжих хэрэгсэл, багаж тоног төхөөрөмжийн үйлчилгээ, шалгалт тохируулгыг хийж хэмжлийн нэгдмэл байдлыг хангах зэрэг ажлуудыг гүйцэmгэнэ.

ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ХЭЛТСИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГ ҮҮРЭГ

  • Байгаль орчин, Ус судлалын шинжилгээний улсын сүлжээний нэгжүүдийг арга зүйн удирдлагаар хангаж тэдний тасралтгүй ажиллах нөхцлийг бүрдүүлэх
  • Байгаль орчин, гол мөрний усанд хийх хяналт шинжилгээний хөтөлбөрт ажлын гүйцэтгэлд хяналт тавьж хийсэн шинжилгээ хэмжилтийн үр дүнд үнэлэлт өгч байгаль орчинд үзүүлэх нөлөөлөлийг тогтоох, мэдээ мэдээллийг холбогдох газарт хүргэх

ЗАХИРГАА АЖ АХУЙН ТАСГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГ ҮҮРЭГ

  • Албаны хэмжээнд явагдаж байгаа аж ахуй, санхүү, нягтлан бодох бүртгэлийн ажлыг зохион байгуулах
  • Санхүүгийн тайлан тооцоо, тайлан балансыг тухай бүр гарган холбогдох газарт мэдээлэх
  • Төсвийн зарцуулалт ашиглалтанд хяналт тавьж ажил үйлчилгээний тасралтгүй байдлыг хангах
  • Байгууллагын боловсон хүчний хангалт, тэдний мэрэгшил, мэдлэгийг дээшлүүлэх, ажиллах ая тухтай нөхцлийг хангах
  • Дотоод бичиг хэрэг, аж ахуйн хангамжийн ажлыг стандарт шаардлагын дагуу гүйцэтгэх
  • Салбар нэгжүүдийн шинжилгээ судалгааны баримтуудыг хүлээн авч цэгцлэх, нөхөн сэлбэх, нягтлан шалгах, хадгалах хамгаалах
  • Цаасан суурьтай баримтуудыг сканердах, тоон мэдээнүүдийг шивэх, хөрвүүлэх, шинээр нэвтэрч буй программ хангамжуудыг судлах ашиглах, баримтуудаа оруулж цахим сан үүсгэх

Leave a Reply