Нүүр хуудас / Бидний тухай / Мэдээ мэдээлэл / Төлөвлөгөө тайлан / ТӨСВИЙН ШУУД ЗАХИРАГЧИЙН ҮР ДҮНГИЙН ГЭРЭЭНИЙ БИЕЛЭЛТИЙН ТАЙЛАН

ТӨСВИЙН ШУУД ЗАХИРАГЧИЙН ҮР ДҮНГИЙН ГЭРЭЭНИЙ БИЕЛЭЛТИЙН ТАЙЛАН

                   ҮР ДҮНГИЙН ГЭРЭЭНИЙ БИЕЛЭЛТИЙГ ДҮГНЭХ ИЛТГЭХ ХУУДАС

НЭГ.ТАЛУУДЫН ҮҮРГИЙН БИЕЛЭЛТ

            1.Төсвийн шууд захирагчийн  үүргийн биелэлт

1.1.Төсвийн шууд захирагчийн үр дүнгийн гэрээ (цаашид “Гэрээ” гэх-)-ний хавсралт болох “Байгууллагын үйл ажиллагааны жилийн төлөвлөгөө”-нд тусгагдсан тусгай арга хэмжээнээс бусад 21 нийт арга хэмжээ (гарц)-ний хэрэгжилтийг арга хэмжээ тус бүрийн гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлт (тоо, чанар, хугацаа, хүрэх үр дүн)-ийн хүрсэн түвшинг гэрээнд тусгагдсан шалгуур үзүүлэлтийн хүрэх түвшинтэй харьцуулан дүгнэх үндсэн дээр дор дурдсан дундаж оноогоор үнэлэв:

Хүснэгт 1

Тусгай  арга хэмжээнээс бусад  хэрэгжүүлбэл  зохих нийт  арга хэмжээний тоо Өгвөл зохих оноо Өгсөн оноо/дундаж оноо/
1 2 3
21         0-30       29,28

 

1.2.Гэрээний хавсралт болох “Байгууллагын үйл ажиллагааны жилийн төлөвлөгөө”-нд тусгагдсан арга хэмжээнээс төсвийн ерөнхийлөн захирагчийн тусгайлан  сонгосон 12  тусгай арга хэмжээ (гарц)-ний  хэрэгжилтийг арга хэмжээ тус бүрийн гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлт (тоо, чанар, хугацаа, хүрэх үр дүн)-ийн хүрсэн түвшинг гэрээнд тусгагдсан шалгуур үзүүлэлтийн хүрэх түвшинтэй харьцуулан дүгнэх үндсэн дээр дор дурдсан дундаж оноогоор үнэлэв:

Хүснэгт 2

Хэрэгжүүлбэл  зохих тусгайарга хэмжээний  тоо Өгвөл зохихоноо Өгсөн оноо/дундаж оноо/
1 2 3
12           0-40 33,64

 

1.3. Манлайллын зорилт (орц) бүрийн биелэлтийг гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлт бүрийн хүрсэн түвшинг гэрээнд тусгагдсан шалгуур үзүүлэлтийн хүрэх түвшинтэй харьцуулан дүгнэх үндсэн дээр дор дурдсан дундаж оноогоор үнэлэв:

Хүснэгт 3

Манлайллын зорилт (орц)-ын тоо Өгвөл зохихоноо Өгсөн оноо/дундаж оноо/
1 2 3
                                     5           0-30  30  

 

1.4. Мэдлэг чадвараа дээшлүүлэх зорилт /өөрийгөө хөгжүүлэх/-ын биелэлт:

…………………………………………………………………………………………………………………………………..

…………………………………………………………………………………………………………………………………..

1.5. Тухайн төсвийн шууд захирагчийн төрийн алба, төрийн албан хаагчтай холбоотой хууль тогтоомж, стандартыг мөрдөж ажилласан тухай дүгнэлт:

……………………………………………………………………………………………………………..……………………………………………………………………………………………………………….

2.Төсвийн ерөнхийлөн захирагчийн үүргийн биелэлт:  

…………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………

ХОЁР. ГЭРЭЭНИЙ БИЕЛЭЛТИЙН ҮНЭЛГЭЭ, ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭ

  1. 3. Гэрээний биелэлтийн үнэлгээ

3.1.Төсвийн ерөнхийлөн захирагч төсвийн шууд захирагчийн гэрээгээр хүлээсэн үүргийн биелэлтийг дүгнэж, дор дурдсан дундаж оноогоор үнэлэв:

Хүснэгт 4

Гэрээний үзүүлэлт Өгвөл зохихоноо Өгсөн оноо/дундаж оноо/
1. Нийт 21 арга хэмжээ (гарц)-ний биелэлт       0-30 29,28
2. Тусгай 12 арга хэмжээ(гарц)-ний биелэлт 0-40 33,64
3. Манлайллын 5 зорилт  (орц)-ын   биелэлт 0-30 30,0
                       Нийт оноо 0-100 92.92

 

P 

      3.2.Төсвийн ерөнхийлөн захирагч гэрээний биелэлтийг дүгнэж өгсөн үнэлгээгээ                                  гэж тэмдэглэнэ.

                                                                                                                Хүснэгт 5

”А” буюу”Маш сайн” ”В” буюу”Сайн” ”С” буюу“Хангалттай” ”D” буюу”Дутагдалтай” ”F” буюу”Хангалтгүй”
  

     Хэрэв ”А” буюу ”Маш сайн”, эсхүл ”D” буюу ”Дутагдалтай”, ”F” буюу ”Хангалтгүй” гэсэн үнэлгээ өгсөн бол энэ тухай үндэслэлээ бичнэ:

………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………….

4.Гэрээний биелэлтийн үнэлгээг үндэслэн хэрэгжүүлэх арга хэмжээний санал:

1)……………………………………………………………………………………….………..……………………………………………………………………………………………………………..

      2)……………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………… ……………………… г.м.

 

5.Гэрээний биелэлтийн  үнэлгээний баталгаажуулалт:

 

5.1.Үнэлгээ өгсөн:

 

Төсвийн төвлөрүүлэн захирагч

 

ЦУОШГ-ын дарга      ……………………………. Д.Цогт-Очир

                            (албан тушаал)                      (гарын үсэг)

 

        (тэмдэг)

 

2016-06-23

(огноо)

5.2.Үнэлгээтэй танилцсан:

 

Төсвийн шууд захирагч

 

Төв аймгийн УЦУОША-ны дарга          ……………………. Ц.Тогооч

                       (албан тушаал)                        (гарын үсэг)

  

      (тэмдэг)

 

2016-06-23

(огноо)

 

ТӨВ АЙМГИЙН УЦУОША-НЫ ТӨСВИЙН ШУУД ЗАХИРАГЧИЙН ҮР ДҮНГИЙН ГЭРЭЭНИЙ БИЕЛЭЛТИЙН ТАЙЛАН

(2016 оны эхний хагас жил)

НЭГ.НИЙТ АРГА ХЭМЖЭЭНИЙ БИЕЛЭЛТ:

Гэрээнд тусгагдсан нийтарга хэмжээ,   тэдгээрийн шалгуур

үзүүлэлт (тоо, чанар, хугацаа, хүрэх

үр дүн) бүрээр хүрэх түвшин

Жинхэнэ гүйцэтгэл (тоо, чанар, хугацаа, хүрэх үр дүнгийн шалгуур үзүүлэлтийн хүрсэн түвшин) Тухайн нийт арга хэмжээний биелэлтэд төсвийн төвлөрүүлэн  захирагчийн өгсөн үнэлгээ (Нийт арга хэмжээ бүрийн  биелэлтэд 0-30 оноо)
1 2 3
НЭГ. ”УС ЦАГ УУР, БАЙГАЛЬ ОРЧНЫ  УДИРДЛАГА, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ”,ГЭСЭН БАЙГУУЛЛАГЫН СТРАТЕГИЙН ЗОРИЛТЫГ ХАНГАХАД ЧИГЛЭСЭН ХӨТӨЛБӨР, АРГА ХЭМЖЭЭ:
1.0  “Удирдлага зохион байгуулалт” хөтөлбөрийн хүрээнд:  

Арга хэмжээ-1.1: Байгууллагын бүтэц, зохион байгуулалт

ЦУОШГ-ын даргын 2015 оны 03 сарын 04-ний өдрийн А/23 тоот, 2015 оны 12 сарын 22-ны өдрийн A/177 тоот тушаалаар батлагдсан орон тоо, бүтэцтэйгээр аймгийн УЦУОША-ны үйл ажиллагааг зохион байгуулж ажиллана. Цаг уур, орчны шинжилгээний газрын даргын 2015 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн А/23, 2015 оны 12 сарын 22-ны өдрийн A/177 тоот тушаалаар батлагдсан бүтэц, зохион  байгуулалтын хүрээнд батлагдсан төсөвт багтаан байгууллагын 2016 онд мөрдөж ажиллах бүтэц, зохион байгуулалтын бүдүүвч, орон тооны дээд хязгаарыг Албаны даргын 2016 оны А/04, А/05 тоот тушаалаар шинэчлэн баталж, 99 орон тоотойгоор үйл ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.  

30

 
Батлагдсан бүтэц, орон тооны хүрээнд ажилтан, албан хаагчидтай хөдөлмөрийн гэрээ байгуулж,  ажлыг оновчтой төлөвлөн, хэрэгжилт үр дүнг тооцож, хүний нөөцийг чадавхижуулах ажлыг зохион байгуулан ажиллана. Шинэчлэн батлагдсан бүтэц, орон тооны хүрээнд албан тушаал өөрчлөгдсөн 13 албан хаагчидтай Хөдөлмөрийн гэрээг хугацаагүй, 9 ажилтантай гэрээгээр гүйцэтгэх ажлын гэрээ тус тус байгуулан ажиллаа.   

30

 
Төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах зарчмыг баримтлан ажиллаж,  төсвийг  зориулалтын дагуу батлагдсан хуваариар зарцуулж зохих шатны төрийн байгууллагуудад хуулийн хугацаанд тайлагнана. 2015 оны жилийн эцэст 5 538 735.68 төгрөгийн үүссэн  өглөгөөс          5 373 310.68 төгрөгийн өглөгийг барагдуулан 165425 төгрөгийн өглөг болтол буурлан ажиллаж байна. Байгууллагын  өдөр  тутмын хэвийн үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх, батлагдсан төсөв, үйл ажиллагааны хөтөлбөр, дээд шатны байгууллагатай байгуулсан үр дүнгийн гэрээний хэрэгжилтийг ханган биелүүлэхэд шаардагдах эдийн засгийн нөхцөл бололцоог хамгийн үр ашигтай хэмнэлт байдлыг  харгалзан батладсан төсвийг зориулалтын дагуу зарцуулан  ажиллаж байна. Дээд шатны болон төрийн захиргааны байгууллагаас шаардсан  мэдээллийг цаг тухайд нь гарган өгч ажиллаж байна. Мөн Үндэсний аудитын газрын харъяа төв аймгийн аудитын газрын  2016  оны  02 дугаар сарын 26 өдрийн А/Төв-2016/31/СТА-ТШ3-02/13 дугаар бүхий “Төлбөр болох тухай”  434000  төгрөгийн  актын төлбөрөөс 372000 төгрөгийг буюу 85.71%-ийг барагдуулан ажиллаа.  

30

 
Аймгийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх холбогдох хэлтэс, агентлагууд, сумдын ЗДТГ-тай хамтран ажиллана. Зуунмод сумын ЗДТГ-аас зохион байгуулсан “Цасны баяр 2016”  бүх нийтийн биеийн тамирын өдөрлөг, Банк бус санхүүгийн байгууллагын 10 жилийн ойн нэрэмжит волейболын тэмцээн, Онцгой байдлын газраас зохион байгуулсан Гамшгаас хамгаалах дадлага сургалтанд цацраг химийн хордлогыг илрүүлэх ангийн бие бүрэлдэхүүн, Эрүүл мэндийн газраас зохион байгуулсан Эрүүл мэндийн сургагч багш бэлтгэх сургалт, Сэргэлэн сумын МАК ХХК-н “Автоклавын хийт бетоны үйлдвэр” дээр зохион байгуулагдсан “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян”-ны нээлтийн үйл ажиллагаа, эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх дунд хугацааны хөгжлийн баримт бичиг боловсруулахад ЭМГ-тай тус тус хамтран ажиллаа. Мөн  аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас БОАЖ-ын салбарын мэргэжилтэн, БО-ны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагчдын нэгдсэн сургалт семинарт Цаг уур, уур амьсгалын өөрчлөлтийн талаарх мэдээлэл хийлээ. ОБГ-т цаг агаарын ерөнхий төлөв байдал, дийлэнхдээ цаг агаарын ямар аюултай үзэгдэл илүү их тохиолдох магдлал өндөртэй байдаг талаар судалгааг олон жилийн дунджтай харьцуулан гаргаж өгч хамтран ажиллаа.  

30

 
Санхүүгийн ил тод байдлыг ханган ажиллаж, Shilendans.gov.mn цахим хуудас болон мэдээллийн самбараар мэдээллийг тогтмол байршуулах ажлыг зохион байгуулна. Албаны 2015 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан баланс гаргаж, танилцуулга, тодруулга тайлан, хавсралтуудыг нэгтгэн УЦУОШГазарт, Үндэсний аудитын газраас батламжилсан Төв аймаг дахь төрийн аудитын байгууллагад  хуулийн хугацаанд  FTP болон цаасан хэлбэрээр холбогдох газарт 2015 оны 01-р сарын 07-нд гарган өгч “Зөрчилгүй санал дүгнэлт”-тэй   дүгнэгдэж ажиллаа. Тэдгээрийг  шилэн дансанд 04-р сарын 25 ны дотор байршуулан ажиллаж  байна. Тус албаны 2016 оны Үндсэн  болон нэмэлт санхүүжилтийн төсвийн гүйцэтгэлийн мэдээг 5 удаа, өглөг авлагын мэдээг 5 удаа, Үндсэн үйл ажиллагааны орлогын төлөвлөгөө болон батлагдсан төсөв, таван  сая төгрөгнөөс  дээш үнийн дүн бүхий ажил гүйлгээ, нийгмийн даатгалын сангийн мэдээлэл, тухай байгууллагын хууль тогтоомжийн дагуу төвлөрүүлэх төлбөр хураамж, үйлчилгээний үнэ тариф, батлагдсан орон тоонд гарсан орсон өөрчлөлт, бусад холбогдох мэдээ зэрэг мэдээ тайланг дараа сарын 08-ны дотор шилэн дансанд тогтмол байршуулан ажиллаж байна.  

30

 
Эд хөрөнгийн тооллогыг жилд 2 удаа зохион байгуулж, Өмч хамгаалах байнгын зөвлөлийг шаардлагатай тухай бүр хуралдуулан, зохих шийдвэрийг гарган, албан хаагчдын ашиглаж буй эд хөрөнгийн картыг шинэчлэн хөтөлж, бүргэлжүүлэх ажлыг зохион байгуулна. Өмч хамгаалалын комиссын ажлын төлөвлөгөөг гарган  холбогдох  ажлыг хийж гүйцэтгэж байна. Үүнд;·      УЦУОШГазарт 2016 оны 01-р сарын 26-ны өдрийн 01/51 дугаартай “Хөрөнгө актлуулах тухай”

·      БОХЗТЛабораторид 2016 оны 01-р сарын 26-ны өдрийн 01/52 дугаартай “Дүгнэлт гаргуулах тухай”

·      УЦУОСМ хүрээлэнд 2016 оны 03-р сарын 31-ний өдрийн 01/120  дугаартай “Дүгнэлт гаргуулах тухай”

·         Сангийн яамны төрийн өмчийн удирдлага, бүртгэл тооллого хяналтын газарт 2016 оны 03-р сарын 31-ний  өдрийн  01/119  дугаартай ”Хөрөнгө шилүүлэх тухай  болон хөрөнгө актлуулах тухай” албан бичгийг холбогдох газарт  хүргүүлэн ажиллаж байна.

Мөн мэргэжлийн байгууллага болох Байгаль орчны хэмжилзүйн төв лабораторийн улсын байцаагчийн  11  дүгнэлтээр тусгай зориулалтын багаж хэмжих хэрэгсэлд 95 тоо хэмжээ ширхэг               6 168 216.71 төгрөгийн өртөг бүхий хөрөнгөд дүгнэлт  гаргуулан ажиллаж  байна.

Цахим болон  цаасан хэлбэрээр эд хөрөнгийн бүртгэлийн тулган баталгаажуулан ажиллаж байна. 2016 оны 04-р сарын.26 өдрийн А/11 дугаар тушаалаар 7574102.59 төгрөгийн хөрөнгийг актлан холбогдох арга хэмжээг авч ажиллаа.

 

30

 
Шинжилгээний ажилд шаардагдах болон байгууллагын хэвийн үйл ажиллагааг явуулахад шаардагдах багаж, төхөөрөмж, сэлбэг материалыг захиалан хангах ажлыг зохион байгуулж, АС-ын хянан баталгаажуулалтын ажлыг хугацаанд хийж гүйцэтгэнэ. 2016 онд шинжилгээний ажилд шаардлагатай багаж, тоног төхөөрөмжийн захиалгыг гаргаж ЦУОШГазарт хүргүүлэв. Хэмжих хэрэгсэл болон, автомат станцын жилийн ээлжит шалгалт баталгаажуулалт хийхэд шаардлагатай РТВ220, НМР45 төрлийн шалгалтын багажийг БОХТЛабораторид баталгаажуулалтанд орууллаа. Заамар, Эрдэнэ цаг уурын харуулын шинжилгээний ажилд ашиглаж байгаа БАММ төрлийн анериод барометрийг ээлжит шалгалт баталгаажуулалтанд орууллаа. Төвлөрсөн хангамжаар нийлүүлэгдэх хэмжлийн багаж, зарим төхөөрөмж компьютер зэргийг захиалж татан авахад бэлэн болсон.  

30

 
Автомат станцын архив мэдээг хянаж, шалган, хүлээн авсан акт болон тасралтын протоколын хамт хамт Байгаль орчны ус цаг уурын мэдээллийн архивт хугацаанд нь дамжуулж, архивын нэгж үүсгэн  хадгална. 2016 оны 1-5-р саруудад 11 өртөөний автомат станцын архив мэдээг хянаж, шалган, хүлээн авсан акт болон тасралтын протоколын хамт Байгаль орчны ус цаг уурын мэдээллийн архивт хугацаанд нь дамжуулж, архивын нэгж үүсгэн хадгалж ажиллаа. 30  
Сүлжээний хэвийн ажиллагааг хангах ажлыг зохион байгуулан, мэдээ дамжуулалтын тасралтгүй ажиллагааг ханган мэдээг хугацаанд нь дамжуулж ажиллана. Шилэн кабель ашиглаж, сүлжээний тасралтгүй ажиллагааг хангаж ажилласан. Эхний хагас жилийн байдлаар 21594 мэдээ дамжуулахаас тасарсан мэдээ байхгүй 21594 мэдээ дамжуулж хэвийн ажиллаа. 30  
Орон нутгийн салбарт төлөвлөгөөт болон төлөвлгөөт бус хяналт, шалгалт хийж, зөвлөмж өгч,  шалган туслах ажлыг хийж гүйцэтгэнэ. Хугацаа болоогүй  
Цаг агаарын бүх төрлийн мэдээллийг tsag-agaar.gov.mn, tuv.gov.mn сайтуудад тухай бүр тогтмол байршуулан, мэдээлэл үйлчилгээний ажлыг чанартай үр дүнтэй зохион байгуулж ажиллана. Цаг агаарын улирлын төлөв мэдээ 1-6 дугаар сард 3 удаа, сарын мэдээг сар бүрийн 25-27-нд 5 удаа, хагас хоног, 1, 5, 7 хоногийн урьдчилсан мэдээ, тойм мэдээ 152 удаа өдөр бүр гаргаж майлээр болон www.tsag-agaar.mn, Төв аймгийн www.tuv.mn сайтад байршуулан хэрэглэгчдэд хүргэлээ. Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ, гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх мэдээг нөхцөл бүрдсэн үед 6-9 удаа гаргаж малчид ард иргэдийг болзошгүй аюулаас урьдчилан сэрэмжлүүллээ. Нарийвчилсан мэдээ 94,7 хувь, хоногийн урьдчилсан мэдээ 92,0 хувь, сэрэмжлүүлэх, урьдчилан сэргийлэх мэдээний чанар 81,9 хувь, онч 100 хувь, илрүүлэлт 100 хувь /дундаж нь 94,0 хувь/-тай ажиллаа. 30  
Цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээг малчид, иргэдийн гар утсанд хүргэх “Багц мессеж” үйлчилгээний хэвийн ажиллагааг хангах ажлыг зохион байгуулна. Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ, гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх мэдээг 2, 3, 4, 5-р сард 6-9 удаа гаргаж давхардсан тоогоор нийт 22278 хэрэглэгчдэд багц мессежээр  хүргэсэн байна. 30  
 Албаны хэмжээнд ХХЭААА-ны хэвийн ажиллагааг ханган ажиллана. Албаны албан хаагчдын хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааг хэвийн ханган ажиллах талаар нэгдсэн сургалт, зөвлөгөөнөөр хичээл зааж, төсөвт зардлаас хамааран БОШЛ-ийн инженер, техникчийн амны хаалт маск, бээлий, хор саармагжуулах бүтээгдэхүүн зэрэг хувцас хэрэгслээр ханган ажиллав. 30  
ХОЕР.”УС ЦАГ УУР БАЙГАЛЬ ОРЧНЫ ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ БОЛОН МЭДЭЭЛЭЛ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЖИЛ”ГЭСЭН БАЙГУУЛЛАГЫН СТРАТЕГИЙН ЗОРИЛТЫГ ХАНГАХАД ЧИГЛЭСЭН ХӨТӨЛБӨР, АРГА ХЭМЖЭЭНИЙ ХЭРЭГЖИЛТ
Арга хэжээ-1.2:Хяналт шинжилгээ-ний хөтөлбөрт ажил ЦУОШГ-ын даргын 2016 оны  А/02 тоот тушаалын 2, 3-р хавсралтаар  батлагдсан цаг уурын хяналт шинжилгээний хөтөлбөрт ажлыг аймгийн нутаг дэвсгэр дэх Цаг уурын 11 өртөө, 10 харуулуудаар чанартай, оновчтой зохион байгуулж, мэдээ, тайланг хугацаанд нь  улсын сүлжээнд  нийлүүлнэ. Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний улсын сүлжээний хөтөлбөрт ажлын цар хүрээ, өдөр тутам гүйцэтгэх хэмжилтийн үзүүлэлтүүд өргөжиж, батлагдсан хөтөлбөрийн дагуу салбаруудын  шинжилгээ, мэдээлэл үйлчилгээний ажил хэвийн чанартай явагдаж мэдээ, тайлан сар бүр хугацаандаа ирж шалгагдан улсын сүлжээнд нийлүүлж байна. ЭХЖ-ийн байдлаар цаг уурын 11 өртөө тус бүр 1456 удаагийн ажиглалт, 10 харуул тус бүр 546 удаагийн ажиглалт хэмжилтийг хийж  шуурхай болон горимын мэдээ цаг хугацаандаа дамжигдсан. 30  
Цаг уурын горимын мэдээнд МоnMeteo программыг ашиглан элемент, үзэгдлийн түүвэр хийж, орон зай шүүмж шалгалт хийнэ. 

 

 

Цаг уурын хяналт шинжилгээний горимын мэдээг Персона-мис программыг ашиглан цахим хэлбэрт оруулж Monmeteo  программыг ашиглан элемент үзэгдлийн түүвэр хийж, орон зайн шүүмж шалгалтыг хийж байна. ЭХЖ-ийн байдлаар 21 салбарын цаг уурын шинжилгээний ажлын цаасан болон цахим тус тус 126 тайлан материалд Персона-мис, Monmeteo программыг ашиглан техник болон онолын шүүмж шалгалтыг хийж ЦУ-ын секторт болон УЦУОШАлбаны АМДС-д цаг хугацаанд нь өгч ажиллаа. 30  
ЦУОШГ-ын даргын 2016 оны  А/02 тоот тушаалын 7, 8-р хавсралтаар  батлагдсан ус судлалын хяналт шинжилгээний хөтөлбөрт ажлыг аймгийн нутаг дэвсгэр дэх 6 ус судлалын харуулуудаар гүйцэтгэн, улсын сүлжээнд нийлүүлнэ. 2016 оны эхний жилийн байдлаар ус судлалын хяналт шинжилгээний ажлыг 6 харуул нь батлагдсан хөтөлбөрийн дагуу усны түвшин 1355 удаа, агаарын температур 1789 удаа, усны температур 883 удаа, биологийн дээж  12 удаа, химийн дээж  8 удаа, мөсний зузаан 54 удаа, өнгөрөлт 84 удаа, Мааньт өртөөний гүний усны цооногийн усны түвшин 144 удаа, усны температур 72 удаагийн ажиглалт хэмжилтийг хийж гүйцэтгэн улсын сүлжээнд нийлүүлж, өдөр бүрийн мэдээг 420 удаа, мөсний сэрэмжлүүлэх мэдээ 2 удаа, tsag-agaar.gov.mn цахим хуудсанд 350 удаагийн мэдээг байршуулан ажиллаа. 30  
Reki-rejim программд 6-н ус судлалын харуулын УД-1, УД-2 дэвтрүүдийг шивнэ Ус судлалын харуулуудын 2015 оны 11-12 сар, 2016 оны 1-3 саруудын УД-1, УД-2 дэвтрүүдийг  Reki-rejim программд шивж бүрэн дуусгасан. 30  
ЦУОШГ-ын даргын 2016 оны  А/02 тоот тушаалын 5, 6-р хавсралтаар  батлагдсан байгаль орчны  хяналт шинжилгээний хөтөлбөрт ажлыг тогтмол хийж,  мэдээг улсын сүлжээнд нийлүүлэх, орон нутгийн төрийн захиргааны холбогдох байгууллага, иргэдэд хүргэх ажлыг зохион байгуулна. Батлагдсан хөтөлбөрийн дагуу 2016-оны байдлаар агаарын чанарын хяналт шинжилгээний ажлыг 2 үзүүлэлтээр 574 удаа хийснээс хүхэрлэг хийн агууламжийг агаарын чанарын индексээр үнэлэхэд 1-5 саруудад хэвийн, азотын давхар ислийн агууламжийг агаарын чанарын индексээр үнэлэхэд бага бохирдолтой гэж үнэлэгдсэн бөгөөд бохирдлын мэдээлллийг өдөр бүр www.tsag agaar.gov.mn болон цаасан хэлбэрээр  аймаг болон Зуунмод сумын ЗДТГ-т  мэдээллэхээс гадна урсдаг гэрлэн самбарт тогтмол буюу нийт 103 удаа байршуулан ажиллаа. 30  
Ус, агаарын чанарын хяналт шинжилгээний ажлын дүн мэдээг мэдээллийн санд оруулна Агаарын чанарын орчны бохирдлын мэдээллийн дүнг AIR программд ажлын өдрүүдэд тогтмол буюу нийт 103 удаа оруулж санг нэмж баяжууллаа 30  
ЦУОШГ-ын даргын 2016 оны  А/02 тоот тушаалын 9, 10-р хавсралтаар  батлагдсан ХААЦУ-ын хөтөлбөрт ажлыг хугацаанд нь чанартай гүйцэтгэн, улсын сүлжээнд нийлүүлэх ажлыг зохион байгуулж,  2015-2016 оны өвөл, хаврын бэлчээрийн даац багтаамжийн  мэдээллээр орон нутгийн төрийн байгууллага, малчид, иргэдэд үйлчилнэ. 1.    ЦУОШГ-ын даргын 2016 оны  А/02 тоот тушаалын 9, 10-р хавсралтаар  батлагдсан ХААЦУ-ын хөтөлбөрт ажлыг хугацаанд нь 98.9%-тай биелүүлж, ажлын чанарыг 96.2%-тай хийж гүйцэтгэв.2.    Өвөл, хаврын бэлчээрийн даац багтаамжийн ажиглалтыг батлагдсан хөтөлбөрийн дагуу 2016 оны 08-р сарын 2-р 10 хоногт хийхээр бэлтгэл ажлыг хангаж байна. 15  
 ЦУОШГ-ын даргын 2016 оны А/02 тоот тушаалын 11-р хавсралтаар  батлагдсан МААЦУ-ын хөтөлбөрт ажлыг аймгийн нутаг дэвгэр дэх 3 МААЦУХаруулуудаар гүйцэтгэн, улсын сүлжээнд нийлүүлнэ. А/02 тоот тушаалын 11-р хавсралтаар  батлагдсан МААЦУ-ын хөтөлбөрт ажлыг аймгийн нутаг дэвгэр дэх 3-н МААЦУ-ын харуулууд хөтөлбөрийн биелэлт 100%, Ямааны ажиглалтын чанар 98.0%, Хонины харуулын ажиглалтын чанар 97.5%, Үхрийн харуул ажиглалтын чанар 99.0%-тай тус тус гүйцэтгэн улсын сүлжээнд нийлүүллээ.2016 оны 03-р сарын 31–ний өдрийн ЦУОШГ-ын Эрдмийн зөвлөлийн хурлаар МААЦУ-ын 2015 оны тайланг хэлэлцүүлэн хамгааллаа. 30  
Цаг агаарын урьдчилсан болон төлөв мэдээг  чанартай гүйцэтгэн, улсын сүлжээнд нийлүүлэх хэрэглэгчдэд хүргэх ажлыг оновчтой зохион байгуулж ажиллана. Зуунмод сумын цаг агаарын нарийвчилсан болон хоногийн мэдээ, сумдын 5 хоногийн урьдчилсан мэдээ 152 удаа сүлжээгээр дамжуулж, хэрэглэгчдэд майлээр болон www.tsag-agaar.mn, Төв аймгийн www. tuv.mn сайтад байршуулан хэрэглэгчдэд хүргэлээ. 30  
 Нийт 21 арга хэмжээний биелэлтийн ДУНДАЖ ОНОО 29,28  

 

ХОЁР.ТУСГАЙ ЗАХИАЛГАТ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ХЭРЭГЖИЛТ

Арга хэмжээ-2.1: Ажиллагсдын ажиллах нөхцөл, баталгаагаар хангах  Зуунмод цаг уур өртөөг нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулна. Зуунмод цаг уурын өртөөний хамгаалалтын 630 метр хашааг барьж дуусгасан. 7*9 метр хэмжээтэй өртөөний байрыг холбогдох байгууллагаар бариулж байгаа ба нүүлгэх зардлын 4420,0 мянган төгрөгийг АЗД-ын захирамж гаргуулан шийдвэрлүүлж, зарцуулалтын эрхээ аваад байна. 20  
Албаны конторын барилгыг шинэчлэх, нүүлгэх ажлыг шийдвэрлүүлнэ. Албаны конторын байрыг 2017 онд бариулахаар аймгийн засаг даргад хандсан ба эхний ээлжинд газрыг шийдвэрүүлэхээр хүсэлтээ аймагт тавиад байна. 10  
Агаарын чанарын харуулыг байрыг шинээр барих ажлыг зохион байгуулна. Агаарын чанарын харуулын байрыг орон нутгийн төсвийн хөрөнгөөр стандартын шаардлага хангасан байраар шинэчилж, байрыг байрлуулаагүй байна. 20  
ЦАЗНЭ-ийн 2015 оны үйл ажиллагааны тайланг АЗД-ын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, орон нутгийн төсвөөс 2016 оны үйл ажиллагаанд санхүүжилтийн дэмжлэг авах ажлыг шийдвэрлүүлнэ. Цаг агаарт зориудаар нөлөөлөх экспедицийн 2015 оны үйл ажиллагааны тайлан бичиж аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхэд бэлэн болгосон.2016 оны санхүүжилтийг тухайн үеийн  үйл ажиллагаанд Онцгой байдлын шугамаар олгохоор болж эхний ээлжинд 1690,0 мянган төгрөг шийдвэрлүүлээд байна.

Үлдэгдэл 6,5 сая төгрөгийг шийдвэрлүүлэхээр хөөцөлдөж байна.

40  
Цаг агаарт зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүлэх ажлыг аймгийн нутаг дэвсгэрт зохион байгуулж, тайлагнана. 1.     ЦУОШГазрын даргын 2016 оны 03 сарын 21-ний өдрийн А/21 тоот тушаалын дагуу цаг агаарт зориудаар нөлөөлөх экспедицийн үйл ажиллагааг эхлүүллээ.2.     УЦУОША-ны цаг агаарт зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүлэх 2 экспедици 2016 оны 04-р сарын 14-нөөс эхлэн газар тариалангийн болон тал хээрийн бүс нутгаар 13 удаа гарч, 45 удаа үйл ажиллагаа амжилттай явуулж, нийт 66 пуужин буюу 198 грамм реагент зарцууллаа.

3.     Батсүмбэр сумын Үдлэг багт байрлах газрын генератор 9 удаа үүлэнд нөлөөлж 30 түлш буюу 300 грамм реагент зарцуулан, хур тунадас нэмэгдүүлэх экспедицүүдтэй хавсарч, газар тариалангийн бүс нутгаар үйл ажиллагааг амжилттай явууллаа.

4.     04-р сард нийт нутгаар 0,3-16,3 мм тунадас орж, нутгийн баруун өмнөд болон газар тариалангийн бүс нутгийн зарим газраар олон жилийн дундаж /ОЖД/-аас 1,2-10,5 мм-ээр бага, бусад нутгаар 0,2-9,9 мм-ээр ахиу орсон нь нутгийн 50 орчим хувьд ахиу орсон байна

5.     05-р сард нийт нутгаар 3,0-26,3 мм тунадас орж, нутгийн өмнөд хэсэг болон газар тариалангийн зарим сумдаар ОЖД-аас 2,3-16,0 мм орчмоор ахиу, бусад нутгаар 1,0-12,9  мм орчмоор бага тунадас орж, нутгийн 70 орчим хувьд ахиу тунадас орсон байна.

6.      06-р сарын 16-ныг хүртэл хугацаанд нийт нутгаар 11,9-45,5 мм бороо орж, нутгийн 60 гаруй хувьд ОЖД-аас 0,3-22,7 мм ахиу тунадас орсон байна.

40  
Төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх “Нээлттэй хаалга” арга хэмжээг орон нутагт АЗДТГ-тай хамтран зохион байгуулна. Хугацаа болоогүй.  
Орон нутгийн салбаруудын ажилтан, албан хаагчдын нэгдсэн зөвлөгөөнийг зохион байгуулж, шаардлагатай сургалтад хамруулах Төв орон нутгийн албан хаагчдын нэгдсэн сургалт зөвлөгөөнийг 2016 оны 03-р сарын 23-25 ны өдрүүдэд зохион байгуулж, төвийн 29, орон нутгийн 36, нийт 65 албан хаагч хамрагдаж, зөвлөгөөнөөр албаны зорилго, чиг үүрэг, 2015 оны тайлан, хяналт шинжилгээний ажлын чанар, мэдээлэл үйлчилгээний ажлын талаар танилцуулж, цаашид ажиллах чиглэл, заавар зөвлөмжүүдийг өглөө. 40  
Албаны хэмжээний архивын цаасан материалыг стандартын хэмжээнд цэгцлэн бүртгэлжүүлэх ажлыг зохион байгуулна. 2016 онд удирдлага зохион байгуулалт, санхүүгийн холбогдолтой 48 хадгаламжийн нэгжийг хүлээн авч “байнга”, “70 жил”, “түр  хадгалах” хадгаламжийн нэгжийн жагсаалт үйлдэж байгууллагын баримт бичиг нягтлан шалгах комиссын хурлаар хэлэлцэн аймгийн Төрийн архивын дэргэдэх баримт бичиг нягтлан шалгах арга зүйн комисст 01/106 тоот албан бичгээр хүргүүлэн ажиллаа.                                                                                      1960-2013 оны Ус цаг уурын шинжилгээний ажлын дэвтэр, хүснэгт, лентнүүдийг хаяг, товъёог хийн хайрцаглан хаягжуулсан. 40  
Ажилчин, албан хаагчдын дунд “Цасны баяр”-ын өдөрлөг зохион байгуулах Зуунмод сумын ЗДТГ-аас 2016 оны 01-р сарын 10-нд зохион байгуулсан “Цасны баяр 2016” бүх нийтийн биеийн тамирын өдөрлөгт нийт албан хаагчид оролцов. 40  
“Дэлхийн Ус, Цаг уурын өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх, олон нийтэд мэдээлэх ажлыг зохион байгуулна. “Дэлхийн ус, цаг уурын өдөр”-ыг тохиолдуулан:Ус, цаг уурын албадын “ТӨВИЙН-2” бүсийн сургалт, спортын арга хэмжээ 03-р сарын 04-05 ны өдрүүдэд Баянхонгор аймагт зохион байгуулагдсан. Энэ арга хэмжээнд Төв, Өвөрхангай, Архангай, Баянхонгор аймгийн УЦУОШАлбаны албан хаагчид оролцсон. Манай албанаас дарга, инженер, техникийн ажилчид нийлээд 17 хүний бүрэлдэхүүнтэй оролцож, Өвөрхангай, Баянхонгор аймгийн УЦУОШАлбаны үйл ажиллагаатай танилцаж, туршлага судлав.

Орон нутгийн сургалтыг 03-р сарын 23-25 нд УЦУОШАлбаны хурлын зааланд зохион байгуулж, нийт ажилчдын дунд 3 төрөлт /гар бөмбөг, олс таталт, дардс/ спортын арга хэмжээ зохион байгууллаа.

40  
АМДСангийн нөхөн бүрдүүлэлтийн ажлын 2014 онд гүйцэтгээгүй Өөрөө бичигчийн   11 өртөөний 1999-2008 онуудын лентийг шивэх, алдааг засах ажлыг бүрэн хийж гүйцэтгэн хүлээлгэн өгөх ажлыг зохион байгуулна. 2016 оны 03-р сарын 11-нд Алтанбулаг, Бүрэн, Лүн, Баян өртөө, 04-р сарын 25-нд Зуунмод, Жаргалант, Эрдэнэсант, Баянчандмань, Мөнгөнморьт, БаянӨнжүүл өртөөний 1999-2008 оны термограф, гигрографын лентний шивэлт хийн алдааг шалгаж, EXEL файлаар бүртгэл хийж Байгаль орчны ус цаг уурын мэдээллийн архивт хүргүүлж ажиллаа. 40  
АМДСангийн нөхөн бүрдүүлэлтийн ажлын 2014 онд гүйцэтгээгүй Өөрөө бичигчийн   11 өртөөний 1999-2008 онуудын лентийг шивэх, алдааг засах ажлыг бүрэн хийж гүйцэтгэн хүлээлгэн өгөх ажлыг зохион байгуулна. 2016 оны 03-р сарын 11-нд Алтанбулаг, Бүрэн, Лүн, Баян өртөө, 04-р сарын 25-нд Зуунмод, Жаргалант, Эрдэнэсант, Баянчандмань, Мөнгөнморьт, БаянӨнжүүл өртөөний 1999-2008 оны термограф, гигрографын лентний шивэлт хийн алдааг шалгаж, EXEL файлаар бүртгэл хийж Байгаль орчны ус цаг уурын мэдээллийн архивт хүргүүлж ажиллаа. 40  
  Тусгай 12 арга хэмжээний биелэлтийн ДУНДАЖ ОНОО 33,64  

 

ГУРАВ. МАНЛАЙЛЛЫН ЗОРИЛТЫН БИЕЛЭЛТ:

Зорилт-1: Төрийн  албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар:1.1. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхолоос урьдчилан сэргийлэх тухай,  Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах  тухай хуулийг хэрэгжүүлэх

1.2. Төрийн жинхэнэ албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг чанд сахина.

а) Төрийн жинхэнэ албан хаагчдын ХАСХОМ-ыг хуулийн хугацаанд үнэн зөв мэдүүлнэ.б) Шийдвэр гаргахад ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлэх,  зөрчил үүссэн тухай мэдэгдэлийг тогтмол мэдүүлнэ.

в) Байгууллагын бараа, ажил үйлчилгээ худалдан авах, гүйцэтгэгчийн сонгох тендерийг нийтэд ил тод зарлан, зохион байгуулна.

г)  Төрийн  албан хаагчдад төрийн албан хаагчийн ёс зүйн дүрмийг танилцуулж,  дүрмийг чанд сахих, хариуцлага хүлээлгэх тухай гэрээ байгуулж ажиллана.

Төрийн жинхэнэ албан хаагчдын ХАСХОМ-ыг хуулийн хугацаанд үнэн зөв мэдүүлэн, ЦУХ, УОШХ-ийн дарга нарыг томилоход ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг Авлигатай тэмцэх газарт хүргүүлж, АТГ-аас зөрчилгүй гэсэн дүгнэлт ирсний дараа ажилтныг томилсон шийдвэр гарган ажиллаа. Мөн өөрийн ХАСХҮМ-ыг хугацаанд нь мэдүүллээ.Байгууллагын бараа, ажил үйлчилгээ худалдан авах, гүйцэтгэгчийн сонгох тендерийн үйл ажиллагаа хийгдээгүй.

г)  Байгууллагын нийт  албан хаагчдад төрийн албан хаагчийн ёс зүйн дүрмийг сахиж ажиллах талаар байгууллагын Хөдөлмөрийн дотоод журманд тусгаж, тэдний ажлыг дүгнэхэд харгалзан, зохих хариуцлагыг тооцож ажиллаж байна.

30  
Зорилт-2:  Байгууллагын ил тод  байдлыг хангах талаар:2.1. Нээлттэй ил тод байдлыг хангаж, дотоод удирдлагыг сайжрулах үйл ажиллагаа а) Байгуулагын ил тод байдлыг хангах ажлын хүрээнд www.tsag-agaar.mn  цахим хуудасны мэдээллийг сар бүр шинэчлэнэ.б) Монгол улсын Засгийн газрын 2009 оны 143 тоот тогтоолоор батлагдсан Ил тод байдлыг илтгэх шалгуур үзүүлэлтийг  бүрэн хангах ажлыг зохион байгуулна. Байгуулагын ил тод байдлыг хангах ажлын хүрээнд www.tsag-agaar.mn цахим хуудасны мэдээллийг сар бүр шинэчлэн, Монгол улсын Засгийн газрын 2009 оны 143 тоот тогтоолоор батлагдсан Ил тод байдлыг илтгэх шалгуур үзүүлэлтийн хэрэгжилтийг гаргаж  100% ханган ажиллаа. 30  
Зорилт-3: Төсвийн хөрөнгийн төлөвлөлт, зарцуулалтын ил тод байдлыг хангах талаар:3.1. Байгууллагын төсвийг батлагдсан зориулалтын дагуу зарцуулна.

3.2. Төсвийн төлөвлөлт, зарцуулалтын нийтэд ил тод мэдээллэнэ.

а)  Батлагдсан төсвийг  хувиарийн дагуу зарцуулна.б)Төсвийн гүйцэтгэлийн байгууллагын цахим хуудас, мэдээллийн самбарт сар бүр шинэчлэн байршуулна. Шилэн дансны хуулийг хэрэгжүүлэн ажиллана. Байгууллагын  өдөр  тутмын  хэвийн  үйл ажиллагааны  үр дүнг дээшлүүлэх, батлагдсан төсөв, үйл ажиллагааны хөтөлбөр, дээд шатны байгууллагатай байгуулсан үр дүнгийн гэрээний хэрэгжилтийг  ханган биелүүлэхэд шаардагдах эдийн засгийн нөхцөл бололцоог хамгийн үр ашигтай хэмнэлт байдлыг харгалзан батладсан төсвийг зориулалтын дагуу зарцуулан  ажиллаж байна.Дээд шатны болон төрийн захиргааны байгууллагаас шаардсан  мэдээллийг цаг тухайд нь гарган өгч ажиллаж байна.

Тус албаны 2016 оны Үндсэн  болон нэмэлт санхүүжилтийн төсвийн гүйцэтгэлийн мэдээг 5 удаа, өглөг авлагын мэдээг 5 удаа, Үндсэн үйл ажиллагааны орлогын төлөвлөгөө болон батлагдсан төсөв, таван  сая төгрөгнөөс  дээш үнийн дүн бүхий ажил гүйлгээ, нийгмийн даатгалын сангийн мэдээлэл, тухай байгууллагын хууль тогтоомжийн дагуу төвлөрүүлэх төлбөр хураамж, үйлчилгээний үнэ тариф, батлагдсан орон тоонд гарсан орсон өөрчлөлт, бусад холбогдох мэдээ зэрэг мэдээ тайланг дараа сарын 08-ны дотор шилэн дансанд тогтмол байршуулан ажиллаж байна.

30  
Зорилт-4: Байгууллагын эд хөрөнгийг зохистой ашиглалтыг сайжруулах талаар:4.1. Байгууллагын үндсэн болон эргэлтийн хөрөнгийг цаг тухайд нь бүртгэж, албан хаагчдад хариуцуулан эзэнжүүлэнэ. а) Байгууллагын үндсэн болон эргэлтийн хөрөнгийн тооллогыг хагас, бүтэн жилээр зохион байгуулж, эзэнжүүлнэ.б) Байгууллагын эд хөрөнгийн тооллого, эд хөрөнгө хамгаалах орон тооны бус байнгын зөвлөлийн хурлын саналыг  үндэслэн  ашигладаггүй хөрөнгийн актлах, устгах тухай шийдвэр гаргуулж ажиллана. Өмч хамгаалалын комиссын ажлын төлөвлөгөөг гарган  холбогдох ажлыг хийж гүйцэтгэж байна. Үүнд;·          УЦУОШГазарт 2016 оны 01-р сарын 26-ны өдрийн 01/51 дугаартай  “Хөрөнгө актлуулах тухай”

·   БОХЗТЛабораторид  2016 оны 01-р сарын 26-ны  өдрийн 01/52 дугаартай “Дүгнэлт гаргуулах тухай”

·   УЦУОСМ хүрээлэнд  2016 оны 03-р сарын 31-ний өдрийн 01/120  дугаартай “Дүгнэлт гаргуулах тухай”

·          Сангийн яамны төрийн өмчийн удирдлага, бүртгэл тооллого хяналтын газарт 2016 оны 03-р сарын 31-ний  өдрийн  01/119  дугаартай ”Хөрөнгө шилүүлэх тухай  болон хөрөнгө актлуулах тухай”  албан бичгийг холбогдох газарт  хүргүүлэн ажиллаж байна.

Мөн мэргэжлийн байгууллага болох Байгаль орчны  хэмжилзүйн төв лабораторийн улсын байцаагчийн 11  дүгнэлтээр тусгай зориулалтын багаж хэмжих хэрэгсэлд                     95  ширхэг  6 168 216.71 төгрөгийн  өртөг бүхий хөрөнгөд дүгнэлт  гаргуулан ажиллаж  байна.

Цахим болон  цаасан хэлбэрээр эд хөрөнгийн бүртгэлийн тулган баталгаажуулан ажиллаж байна.     2016 оны 04-р сарын.26 өдрийн А/11 дугаар тушаалаар 7574102.59 төгрөгийн хөрөнгийг актлан холбогдох арга хэмжээг авч ажиллаж байна

30  
Зорилт-5: Байгууллагын хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх талаар:5.1. Мэргэжлийн боловсон хүчнээр хангаж ажиллана. а) Төрийн албан хаагчын ажлын байрны сул орон тоог зарлан, мэргэжлийн, чадварлаг боловсон хүчинг сонгон, хуулийн дагуу томилон ажиллуулна.б) Албан хаагчдын чадавхийг дээшлүүлж, сургалтанд хамруулна. 2016 оны эхний хагас жилд сул орон тоо гараагүй болно. Цаг уурын өртөөдөд мэргэжлийн хичээлийг 7 хоног бүр хуваарь гарган зааж байхыг чиглэл болгосон бөгөөд энэ ажлыг Жаргалант, Эрнэнэсант, Баянчандмань,  зэрэг өртөөд идэвхтэй сайн зохион байгуулж байгаа ба үр дүнгээ өгч, тэдний ажлын үзүүлэлт чанар сайжирч байна. 30  
 Манлайллын 5 зорилтын биелэлтийн ДУНДАЖ ОНОО 30  

 

Тайлан бичсэн:

  Төсвийн шууд захирагч:

Төв аймгийн УЦУОША-ны дарга  …………………………………………   Ц.Тогооч

                                                             (албан тушаал)                                             (гарын үсэг)

                                                                           (тэмдэг)                   

……………………………………………..

(огноо)

Үнэлгээ өгсөн:

Төсвийн ерөнхийлөн захирагч:

ЦУОШГ-ын дарга       ……………………………………………………   Д.Цогт-Очир

                                                             (албан тушаал)                                  (гарын үсэг)

                (тэмдэг)      

………………………………………..

(огноо)

Check Also

Техникийн комиссын 2019 оны төлөвлөгөө тайлан

tehniliin komiss tuluvluguu tailanDownload

Хариулт үлдээх